Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй

 УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга боловч өчигдөр хуралдсан бүлгийн хурлаас түүнийг огцруулж, УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргаад буй. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн албан ёсны сошиал хуудсаар өчигдрийн хурлыг дүрмийн бус болохыг мэдэгдээд байгаа билээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Өнөөдөр /2025.10.14/ хуралдах бүлгийн хурлын зарыг 24 цагийн өмнө зарласан байсан. Гэтэл нэр бүхий гишүүд бүлгийг хурлыг өчигдөр зохион байгуулсан. Тэр хурал бол хууль бус. Дүрэмд заасны дагуу бүлгийн нийт гишүүний олонх хүсэлт гаргасан бол хуралдаж болно. Гэхдээ хуралдааныг бүлгийн дарга товлож, зохион байгуулдаг. Нэгэнт зарлагдсан байсан хурлын өмнө хэсэг гишүүн дүрмийн бус хуралдаан хийсэн гэж үзэж байна. Тиймээс дүрмийн бус хуралдаанаас гаргасан шийдвэр дүрмийн бус.  Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан