Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Казахстан улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж, тухайн хүний нийгмийн баталгаа сайжрах юм. Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8036 иргэн оршин сууж байгаагаас 3115 нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан