Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав

2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын хүрээнд Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцууллаа.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг эрчимжүүлж, 2025 оны аравдугаар сард багтаан бүрэн хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.Мөн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаандаа хэрэгжүүлэх, олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөл, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэлийг ханган ажиллахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг салбарын сайд нарт даалгалаа.

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан