Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов

Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ерөнхий чуулган 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Руанда улсын Кигали хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсыг төлөөлөн Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Тулгаа оролцов. 

Стандарт, хэмжил зүйн газар нь 1979 оноос эхлэн ISO-д гишүүнээр элссэн бөгөөд өнөөгийн байдлаар 56 техникийн хороонд жинхэнэ гишүүн, 207 хороонд ажиглагч гишүүнээр оролцож, стандартын боловсруулалт, шинэчлэлийн үйл явцад идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа юм. 

Тус чуулганы хүрээнд ISO-ийн бүх гишүүн орнуудын төлөөлөгчид нэг дор чуулж, байгууллагын бодлого, стратегийн чиглэл, цаашдын хөгжлийн зорилтуудыг хэлэлцдэг. Энэ нь гишүүн орнуудын хувьд өөрсдийн байр суурийг илэрхийлэх, олон улсын туршлага, сайн жишээг харилцан солилцох, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал боломжийг бүрдүүлдэг.

Энэ удаагийн Ерөнхий чуулганы нээлтийн өдөр ISO-оос албан ёсоор ISO 17298 “Байгууллагын биологийн олон янз байдал – Удирдамж ба шаардлага” нэртэй шинэ стандартыг нээлээ. Энэхүү стандарт нь байгууллагуудын стратеги болон үйлажиллагаанд биологийн олон янз байдлыг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх дэлхийн анхны олон улсын стандарт юм.

Мөн нээлтийн ажиллагааны үеэр биологийн олон янз байдлын сэдэвт хуралдаан болж, төр, бизнесийн байгууллага болон иргэний нийгмийн төлөөллийг нэгтгэн, стандартууд хэрхэн дэлхий нийтийн зорилгыг бодит үйлдэл болгон хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж болох талаар хэлэлцлээ.

Тус үйл явдал биологийн олон янз байдал нь амьжиргаа, тогтвортой байдал, өсөлтийн үндэс болсон Руанда улсад зохион байгуулагдсан нь ISO/TC 331 “Биологийн олон янз байдал” техникийн хорооны олон жилийн хамтын ажиллагаа, үр бүтээлийн тод илэрхийлэл боллоо гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан