Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 49.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.1 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр буюу онцгой дэглэмийн сүүлийн өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 49.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.1 сая тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Нийт 2 арилжаа зохион байгуулсан бөгөөд эхний арилжаа 640.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 40.8 ам.доллароор, хоёр дах арилжаа 480.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 48.4 ам.доллароор амжилттай арилжааллаа.

Компанид тогтоосон гурван сарын онцгой дэглэмийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Энэ хугацаанд нийт 81 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 392.8 сая ам.долларын үнийн дүнтэй 7.1 сая тонн нүүрс биржээр арилжааллаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан