“Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад зориулсан “Дэлхийн монгол иргэн – гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсрол, соёлын нээлттэй өдөрлөгийг 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10:00–18:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн онцлог нь “UN 80” уриан дор зохион байгуулагдаж, Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлгийн эзэд болон гадаадад тэтгэлэгтэй суралцаж буй оюутнууд, туршлагатай менторууд оролцон, сурагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөх уулзалт, хэлэлцүүлэг болох юм.
Та бүхэн дараах холбоосоор орж бүртгэл хийнэ үү.
https://forms.gle/GtFh54vNDyTXjF9bA
Мөн арга хэмжээнд оролцох сурагчид өөрийн уншсан, дахин хэрэглэхгүй боловч бусдад хэрэгцээтэй нэг ширхэг номоо авчирч хандивлах уриалга гаргаж байна. Хандивласан номнуудыг алслагдсан хөдөө орон нутгийн сумдын сургуулийн номын сангуудад хандивлаж, хүүхэд бүрийг ном уншихад уриалах зорилготой юм.
ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭНИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!