Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮНД НҮҮРС БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа

Непал улсын Хималай нурууны 8000 метртэй 14 оргилын нэг болох далайн төвшнөөс дээш 8163 метрийн оргил Манаслу ууланд Монголын уулчин Омбоогийн Золбоохүү амжилттай гарлаа.

Түүний авиралт есдүгээр сарын 25-ны 04:00 цаг (орон нутгийн цаг)-т амжилттай болсон бөгөөд өнөөдөр эх орондоо ирнэ.

О.Золбоохүүгийн 8000-аас дээш оргилд гарсан хоёр дахь уул энэ ба өмнө нь 2023 онд 8848 метрийн өндөр Эверестийн оргилд гарч байв.

Дэлхийн найм дахь ноён оргил Манаслуд анх Монгол улсаас Б.Батболд 2019 оны есдүгээр сарын 25-нд амжилттай гарсан бол анхны эмэгтэй монгол уулчин нь Б.Батхишиг (2024 он) билээ.

Манаслу ууланд 2019 оны есдүгээр сарын 25-нд Монголын уулчин анх гарсан бол 2025 оны есдүгээр сарын 25-нд О.Золбоохүү гарсан нь сонирхолтой давхцал юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан