Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ

Хан-Уул дүүргийн 17,18 дугаар хороо, “Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг НЗХГ-аас стандартын дагуу өргөтгөж, шинэчилсэн.

Энэ хүрээнд холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж, мэдээлэл өгөв. 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Э.Алтан-Эрдэнэ “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 17, 18 дугаар хороонд буюу Богд хааны музейгээс Зайсангийн гудамжны зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан 400 метр урт барьсан хашааг буулгаж, явган хүний замыг өргөтгөсөн. Энэ хэсгийн явган хүний зам өмнө нь  1-1.5 метр өргөнтэй  байсан бол  одоо 3-4 метр болсон" гэлээ. 

"Хан-Оргил" СӨХ-ны дарга Д.Лхагвасүрэн “Өмнө нь явган хүний зам нарийн байхад зорчиход хүндрэлтэй байлаа. Дугуйтай явж байгаа хүнтэй багтахгүй нарийхан байсан. Одоо өргөн  болчихсон учраас зорчиход тухтай болсонд баяртай байна” гэсэн юм.   

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан цаашид оршин суугчдын хүсэлтээр явган хүний замуудыг үе шаттай өргөтгөж, шинэчилнэ гэдгийг онцолж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан