Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЗДХ-ийн сайдыг танилцуулах саналыг УИХ-аар хэлэлцсэнгүй

Ерөнхий сайд Г.Занданшатар есдүгээр сарын 30-ны өдөр Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилсноо мэдэгдсэн. Мөн өдөр энэ шийдвэрээ Ерөнхийлөгчид танилцуулсан бөгөөд УИХ-аар оруулж, танилцуулснаар сайдын бүрэн эрх хэрэгжиж эхлэх зохицуулалттай. 

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч УИХ-д танилцуулж, Ерөнхий сайд томилно гэж заасан. Үүний дагуу Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилох саналаа танилцуулсан.

Мөн өчигдөр буюу 10-р сарын 1-ний өдөр Засгийн газрын гишүүнийг УИХ-д танилцуулах саналыг хүргүүлж, 10-р сарын 2-ны өдөр яаралтай хэлэлцүүлж өгнө үү гэсэн санал хүргүүлсэн. Харамсалтай нь УИХ-аар асуудлыг хэлэлцсэнгүй.

Монгол Улсын Гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газрын үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжоор хангахын тулд УИХ санаачилгатай ажиллаасай гэж хүсэж байна гэв. 

Үндсэн хуулийн 39.4-рт, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө гэж заажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан