Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Нью-Йорк хотноо болов

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 24 дэх удаагийн уулзалт 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Нью-Йорк хотноо болов.

Уулзалтыг ДГХБО-ын Бүлгийн дарга Боливи Улсын Гадаад хэргийн сайд Сэлинда Соса Лунда удирдан явуулж, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Лок Бахаду Тапа, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима нар нээлтийн үг хэлэв. Уулзалтын ерөнхий хэлэлцүүлэгт ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар, мөн транзит улсууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудын 40 орчим төлөөлөгч үг хэлэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эл уулзалтад оролцож хэлсэн үгэндээ Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөрт туссан олон чухал ажлыг үр дүнтэй, цаг хугацаанд нь хэрэгжүүлэхийн зэрэгцээ улс орнууд үндэсний түвшинд хүлээсэн үүрэг амлалтуудаа тууштай хэрэгжүүлэх замаар ДГХБО өмнөө тавьсан зорилтуудаа бодит ажил хэрэг болгох боломжтой гэдгийг цохон тэмдэглэв.

Тэрбээр Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнтэй хэрэгжилтэд Улаанбаатар хотод төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төв дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэж, тус судалгааны төвийг байгуулах тухай Олон улсын хэлэлцээрт нэгдэж орохыг гишүүн орнуудад уриаллаа.

Ирэх 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц болон Биологийн олон янз байдлын тухай Риогийн конвенцын Талуудын бага хурлыг Монгол болон Армени Улс тус тус хүлээн авч зохион байгуулах нь ДГХБО-ын хөгжлийн асуудлыг ахиулахад чухал боломж болохыг мөн онцоллоо.

Уулзалтаас Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт, түүнийг эрчимжүүлэх арга зам, Авазагийн Үйл ажиллагааны шинэ хөтөлбөрийн зорилго, чиглэл, үйл ажиллагааг тусгасан Сайд нарын тунхаглалыг батлав гэж Гаддаад харилцааны яамнаас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan
Хамгийн их уншсан