Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Хятадын Олон улсын ойлголцлын холбоо”-ны Дэд Ерөнхийлөгч Ай Пинг-ийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам тус байгууллагын соёл, залуучуудын хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудыг өндрөөр үнэлдэг гэдгээ илэрхийлж, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн хамтын ажиллагаа эхлүүлэх саналыг дэвшүүлэв.
Улмаар талууд соёл, урлагийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, соёлын өвийн чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, хамтарсан судалгааны ажил хэрэгжүүлэх, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.