Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээгээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нар урамшуулал авна

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 2025 оны хоёрдугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулсан.

Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4 дэх хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.1 дэх заалт, Засгийн газрын 2024 оны “Хувьсах зардлын дундаж норматив, итгэлцүүр, журам батлах тухай” 466 дугаар тогтоол, Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Аргачлал батлах тухай” А/246 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдсан гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн гарч, 2025-2026 оны хичээлийн жилээс урамшуулал олгоход бэлэн болоод байна.

Энэ хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлүүд хуралдаж, сургуулийн удирдлагууд Засгийн газрын 2024 оны 466 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 9.5 дахь хэсэгт заасны дагуу саналаа танилцуулж, гүйцэтгэлийн урамшууллаа зарцуулна.

Өнөөдөр Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн удирдах зөвлөл хуралдаж, журмын дагуу гүйцэтгэлийн үр дүнгийн санхүүжилтийн 60 хувийг багш, ажилтны үр дүнгийн үнэлгээний урамшуулалд, 40 хувийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр зохих урсгал зардлын зориулалтаар зарцуулах асуудлыг хэлэлцлээ.

Ташрамд дурдахад, тус коллеж улсын хэмжээнд хамгийн өндөр үнэлэгдсэн юм гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан