Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд хуримтлалын нэрийн дансандаа 175 мянган төгрөгтэй боллоо

Энэ оны эхний хагас жилийн байдлаар хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрөөд байна. 

Ингэснээр иргэний хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэж, иргэд 175.4 мянган төгрөгийн хуримтлалтай боллоо.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрсөн. 

Үүнээс Монгол Улсын иргэн бүрд хуваарилж нэг иргэнд 138.9 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэж байв. 

Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдана гэж тайлбарласан.

Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.
 

Эх сурвалж: ГБХНХЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан