Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд өндөр өсгийтөөсөө унав

Хэт өндөр өсгийтэй гутал хүнд сайн нөлөө үзүүлдэггүй тухай эмч, мэргэжилтнүүд олон ярьдаг.  Энэтхэгт айлчлал хийж байгаа Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллард үүнийг биеэр мэдэрсэн байна. Тэрээр Махатма Гандийн дурсгалын цогцолборыг үзэхээр ирэхдээ өндөр өсгийтэй гутал өмссөн байв. Ингээд хэд алхтал тэнцвэрээ алдан унаж орхиж.  Унасны дараа Жулия Гиллард хурдан босч ирээд “Өсгийгүй гутал өмсдөг хүмүүсийн хувьд өндөр өсгий хэцүү. Өндөр өсгийтэй гутал өмсөөд зөөлөн өвсөн дээгүүр алхан хөлөө өргөхөөр гутлын өсгий нь зоогдоод үлдчих юм” гэжээ. Гэвч арай нам өсгийтэй, хөлд эвтэй өөр гутал өмсөхийг санал болгоход татгалзсан байна. Татгалзаж байгаагаа “Банзлыг пүүзтэй хослуулж өмслөө гээд Австралийн загварынхан намайг уучлахгүй байх” гэжээ. Жулия Гиллард үүнээс өмнө өндөр өсгийтэй гуталтай холбоотой эвгүй байдалд орж байсан түүхтэй. Энэ оны нэгдүгээр сард Австралийн уугуул иргэдийн эрхийг хамгаалагчид түүнийг нэгэн ресторанд шахан оруулсан юм. Бие хамгаалагч нар нь уурлаж хилэгнэсэн хүмүүсийн дундаас түүнийг мултлан гаргах үед Жулия гүйж яваад халтирч, өрөөсөн гутлаа гээж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан