Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн хүлээлгэн өглөө.
2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар 2023 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрөөр хэрэгжсэн “Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн засварын төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслолд оролцлоо.
Энэхүү төслийн хүрээнд тус Эрүүл мэндийн төвийн А байрны дээвэр, гадна фасад, дотор засал (цонх, хаалга, шал, тааз, хана), дулааны болон цэвэр бохир усны шугам, агааржуулалтын системийг засварлаж, цахилгаан, харилцаа холбооны систем (унтраалга, галын дохиолол, зарлан мэдээлэх систем, хяналтын камер)-ийг шинэчилснээр аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдсэн юм.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара,
Япон Улсын Засгийн газар 1990 оноос хойш 35 жилийн туршид Монгол Улсад Өвсний үндэс хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус төсөл Завхан аймагт хэрэгжүүлсэн 24 дэх төсөл болж байна.
“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос эхлэн хөгжиж буй орнуудын хот, орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог байна. Энэхүү дэмжлэгийг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд нь голлох үүргийг гүйцэтгэдэг.
Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам