Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Чингэлтэй дүүргийн айлуудад агаарын дулааны насос суурилуулж эхэллээ

Чингэлтэй дүүргийн айл өрхүүд халаалтын ногоон шийдэл рүү шилжиж эхэллээ.

Монгол гэрээ өөрийн хөрөнгөөр, стандартын дагуу дулаалж, дулаан алдалтгүй батламж авсан айл өрхүүдэд агаарын дулааны насос суурилуулж байна. Энэ шийдлээр тус дүүргийн 300 айл гал түлэх шаардлагагүй болох аж.

Агаарын дулааны насос нь цахилгаан халаагуураас 3.6-3.8 дахин бага цахилгаан зарцуулдаг эрчим хүчний хэмнэлттэй шийдэл юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул хувийн хэвшлийн байгууллагуудтай Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварт ногдох орлогын нэг хувийн хөнгөлөлтийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар гурвалсан гэрээ байгуулсан. Энэ дагуу аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, татварын нэг хувьтай тэнцэх хөрөнгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байна. 

Эх сурвалж: Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан