Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү хуваарилснаар төвлөрөл 4.2 хувиар буурна

Хотын иргэд нийгмийн болон төрийн үйлчилгээг гэрээсээ 20 минутын дотор хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 158 ам.метр газарт “Сэлбэ 20 минутын хот”-ыг барина. Сэлбэ дэд төвийн нийт талбайн 62.6 ам.метр буюу 39 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван ерөнхий боловсролын сургууль, таван цэцэрлэг, улсын болон хувийн эмнэлэг, спортын цогцолбор байгуулна. Мөн 8 км авто зам, 48.7 км явган хүний зам, 32.1 км дугуйн зам, тоглоомын болон амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг төлөвлөсөн.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийслэлийн 12 мянган нүхэн жорлон, 15.6 мянган утаат яндан устаж, агаар орчны бохирдол бодитоор буурна. Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлснөөс хойш судалгаа хийхэд тухайн орчинд өнөөдрийн байдлаар тоосжилт PM2.5-ын үзүүлэлт 1.6 дахин багассан байна. Цаашид гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 7.7 хувь, хөрсний бохирдол зургаан хувиар буурахаар тооцоолсон. Мөн хотын төвд төвлөрсөн орон сууц үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү саармагжуулснаар төвлөрлийг 4.2 хувь хүртэл бууруулах судалгаа гараад байгаа юм.

Бүтээн байгуулалтын явц:

  • Багц 1: 20 блокийн 18 блокийн суурь цутгах ажил бэлэн болсон.
  • Багц 2: 26 блокоос 5 блокийн суурь цутгалт бүрэн хийгдсэн.
  • Багц 3.1, 3.2, 3.3 болон Багц 4.1, 4.2: гүйцэтгэгчдэд барилгажих талбай хүлээлгэн өгч, гэрээ байгуулагдаж байна.

Сэлбэ дэд төв нь 63 МВт-ын хүчин чадал бүхий “Дамбадаржаа” цахилгаан станцаас дулаанаа хангана. Мөн тус төслийн орон сууцнуудын хэрэглээний усыг зэс хоолойгоор угсрах бөгөөд орон сууцнуудын дээвэр дээр нарны панел байрлуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн хэрэглээний эрчим хүчийг хэмнэлттэйгээр шийдэхээр төлөвлөсөн.Төслийн хүрээнд иргэдийн өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай эрүүл мэнд, боловсрол, цагдаагийн хэсэг, онцгой байдлын төв зэрэг нийгмийн хамгаалал төрийн үйлчилгээг төвлөрүүлэх юм. Түүнчлэн театр, үзэсгэлэнгийн танхим, спорт цогцолбор  зэрэг хүнд шаардлагатай бүх үйлчилгээг нэг дор үзүүлнэ. Сэлбэ хотын оршин суугчид нийтийн тээвэр болох автобус, трамвайгаар саадгүй зорчихоос гадна явган хүний зам болон дугуйн замын дэд бүтцийг дэлхийн шилдэг хотуудын жишигт нийцсэнээр ая тухтай, аюулгүй ашиглах боломжтой болно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан