Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий Боловсролын "Мөрөөдөл" сургуулийн (2-р сургууль) 98 хүүхэд хоёр багшийн хамт 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт зочилж уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Компанийн Хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчны газрын Байгаль орчин усны бодлогын хэлтсийн 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд "Экологийн Боловсрол" олгох удирдамжийг Салбарын захирлаар 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр батлуулсан.
"Экологийн Боловсрол" олгох уг удирдамжийн дагуу Салбарт хүрэлцэн ирсэн “Мөрөөдөл” сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд "Грийн Центр"-ийн хурлын зааланд "Нэн ховор, ховор ургамал"-ын талаарх мэдлэг болон компаниас Байгаль орчны чиглэлээр хийдэг ажлын талаар мэдээлэл өгөв.Мөн сурагчид "Грийн Центр"-ийн мод үржүүлгийн талбай болон мод үржүүлгийн "Эрдэнэс" агропарк, Нүүрс баяжуулах үйлдвэртэй танилцсан, нэг өдрийн аяллыг Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулсан юм.
“Мөрөөдөл” сургуулийн хүрэлцэн ирсэн ахлах ангийн сурагчдадаа салбарын сургалтын албаны сургагч нар гарын бэлэг өгч, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв.