192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
20 ТЭРБУМЫН ӨРИЙГ ЦАЙРУУЛАВ
Африкийн улсуудын төлөх ёстой байсан 20 тэрбум гаруй ам.долларын өрийг цайруулсан тухайгаа ОХУ-ын төлөөлөгч НҮБ-д илэрхийллээ. Мөн өрийн дүнг хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт ирээдүйтэй төсөлд хөрөнгө оруулалт хийх замаар хамтран ажиллах гэрээг Замби, Танзанитай байгуулсан байна. Удахгүй Бенин, Мозамбик, Этиопи зэрэг улстай ийм гэрээ байгуулах аж. Цаашлаад Сахарын цөлөөс өмнө зүгт байрласан хамгийн эмзэг орнуудыг дэмжин Дэлхийн банкнаас байгуулсан санд сайн дураар 50 сая ам.доллар хандивлажээ. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан Кени, Жибути зэрэг оронд тусламж үзүүлсэн байна. “Боловсролыг бүгдэд” хөтөлбөрийн дагуу Африкийн орнуудын анхан шатны боловсролыг хөгжүүлэхэд 42 сая ам.доллар хандивлах гэнэ. Одоогоор Оросын их дээд сургуулиудад суралцаж байгаа найман мянга гаруй оюутны талаас илүүг энэ улс төсвийнхөө зардлаар сургаж байгаа аж. Үүнээс гадна бусад улсын хөгжилд тус болох зорилгоор жилдээ 500 сая ам.доллар зарцуулдаг ажээ.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл























