Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
‘’ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ’’ ХК ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛНА

‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК зах зээлийн хэрэгцээ, хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэн ШИНЭ ТӨРЛИЙН НҮҮРСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН үйлдвэрлэж, албан ёсоор БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд бэлэн боллоо.Тавантолгой ордыг цогцоор хөгжүүлэх, нөөцийг зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд Цанхийн 3 дах уурхайг 2025 оны 01 сарын 13-ний өдөр нээж, шинэ сайн чанарын 1/3 коксжих бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. Уг бүтээгдэхүүний үнслэг 10-аас бага, Дэгдэмхий бодисын хэмжээ 37-оос бага, барьцалдах шинж чанар 80-аас дээш, хүхэр 0.6-аас бага буюу сайн чанарын нүүрсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.“Эрдэнэс Тавантолгой” ХК шинэ төрлийн нүүрсэн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд урт хугацаанд тогтвортой нийлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан