Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй

Хотын төв Бага тойруу, Их тойруу орчимд түүхэн өнгө төрх болоод иргэдийн амьдрах нөхцөлийг хамгаалах, “20 минутын хот” болгон хөгжүүлэх зорилтын дагуу дараах арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын төвийн дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл өглөө.Тэрбээр “Аливаа хот улсынхаа болоод хотынхоо түүх соёлыг илэрхийлсэн, өвийг хадгалсан төвтэй байдаг. Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их тойруу орчим нь “Монгол түмний итгэлт орон сууц өргөө” нэртэйгээр анх төлөвлөгдөж байсан. Гэр хэлбэртэй гэдгээрээ бусад хотоос онцлог гэж тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл өдгөө зөвшөөрөлгүй өргөтгөлүүд баригдаж, соёлын өв болсон түүхэн дурсгалт барилгуудын хэв шинж алдагдахад хүрчээ. Энэ асуудлын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй төслүүдийг дахин төлөвлөж хэрэгжүүлэхдээ анхны хэв шинжийг алдагдуулахгүй байх, давхрыг өндөр болгож нэмэхгүй байх гэсэн шийдвэрийг НИТХ-аар гаргуулахаар ажиллаж байна. Иргэд дахин төлөвлөлтийн төслүүдэд саналаа идэвхтэй өгсөн бөгөөд хүртээмжтэй, эрүүл, аюулгүй, цэцэрлэг, сургууль, зогсоол, ногоон байгууламжийн хүрэлцээ өндөртэй нам давхар орон сууцанд амьдрах саналаа илэрхийлсэн. Хотын төвийн өнгө төрх нь соёлоос гадна түүхийн өндөр ач холбогдолтой.

Хотын хуучин өнгө төрхийг хадгалснаар хойч үедээ хотынхоо соёл, түүхэн өвийг дамжуулж, өвөрмөц төрх, онцлогийг илэрхийлж, иргэдийн түүхээр бахархах мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Үүнийг дагаад аялал жуулчлал хөгжих зэргээр газар эргэлтэд орж оршин суугчдын амжиргаа дээшлэх ач холбогдолтой байдаг. Дахин төлөвлөлтийн төслүүдийг энэ талаас нь хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна. Бага тойруу буюу 243 га нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй 72 барилга, байгууламж байгаагаас хүчитгэх боломжтойг нь судалж, шаардлага хангахгүйг нь дахин төлөвлөхдөө давхрын өндрийг нь нэмэлгүй, анхны архитектурын хэв шинжийг нь алдагдуулалгүй, фасадыг нь өмнөхтэй адилаар төлөвлөх гэх мэт арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

2 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Хамгийн их уншсан