Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Д.Хадбаатар: Галлагаа эхлэхээр гал түймрийн дуудлага мэдээлэл эрс нэмэгддэг

 

Намрын сэрүүн орж, галлагааны улиралж эхэлж  байгаатай холбогдуулж  угаарын хийн хордлого, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой Байдлын Газар, "Тавантолгой түлш" ХХК, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ хамтарч өнөөдөр  мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар "Он гарсаар нийслэлийн хэмжээнд нийт 1,909 удаагийн объектын гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллаж иргэд, ААН, байгууллагуудын 253 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 2,600 гаруй иргэнийг гаргаж амь насыг нь авран хамгаалаад байна. Дээрх гал түймрийн улмаас иргэд, ААН, байгууллагын өмч хөрөнгөд 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 18 иргэн түлэгдэж, 17 иргэний амь нас эрсэдсэн харамсалтай мэдээлэл бий.

Гал түймрийн 67 хувь нь гэр хороололд гарсан байна. Гал гарч буй шалтгаан нөхцөлийн 50 гаруй хувь яндангийн цонолт, пийшин зуухны аюулгүй ажиллагаа, цахилгааны аюулгүй байдлаас үүдэлтэй гарчээ.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гал түймэр, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалах, эрсдэлийг бууруулах зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл, НОБГ хамтран “Дөрвөн асуудал нэг шийдэл” аяныг жилийн турш хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Хүйтний улирал эхлэхээр галлагаа эхэлдэг. Галлагаа эхлэхээр гал түймрийн дуудлага мэдээлэл эрс нэмэгддэг. Иймээс урьдчилан сэргийлж айл өрхийн өмч хөрөнгийг авран хамгаалах зорилгоор НОБГ-аас “Сэргийлье, хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж байна. Энэхүү арга хэмжээг дөрвөн үе шаттайгаар явуулж иргэдэд мэдээлэл хүргэнэ. “Яндангаа хөөлье”, “Галлагаа эхэллээ”, “Цахилгааны аюулгүй байдлыг хангая”, “Өрхийн аюулгүй байдлыг хангая" Гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүддээ сэрэмжлүүлэг мэдээлэл, хяналт шалгалт, заавар зөвлөмж хүргэж ажиллана. Иргэд маань мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг хэрэгжүүлж, өдөр тутамдаа сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан