Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Голомт банк WaterEquity-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын 2025 оны “Усны элч” банк өргөмжлөлт өргөмжлөлт Голомт банк нь тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг зорин ажилладаг билээ.

Дээрх зорилгын хүрээнд бид Монгол Улсад тогтвортой усны менежментийг дэмжих, тэр дундаа баталгаат ундны ус болон ариун цэврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр   WaterEquity-тай түншлэлээ өргөжүүлж нийт 13 сая ам.долларын санхүүжилт бүхий гаднын эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлээд байна.Энэхүү санхүүжилт нь дараах чиглэлийн ААН-үүдэд зориулагдах бөгөөд Голомт банкны ус, ариун цэврийн хүртээмжийг дэмжих ногоон зээлийн шаардлагыг хангасан байгууллагууд хамрагдах боломжтой.

Үүнд:

  • Усны танк, хоолой, шугам сүлжээ, ариун цэврийн тоног төхөөрөмж, ариутгалын бодис зэрэг ус, ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
  • Борлуулагч, ханган нийлүүлэгч, түгээгч, импортлогч, жижиглэн худалдаачид
  • Цэвэр, бохир ус тээвэрлэгч, ус нөөцлөх сав нийлүүлэгчид
  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид, гэрээт бэлтгэн нийлүүлэгчид, ажил гүйцэтгэгчид
  • Худаг өрөмдөх тусгай зөвшөөрөлтэй тоног төхөөрөмж, машин техник нийлүүлэгчид
  • Ундны ус үйлдвэрлэгч, савлагч, түгээгч байгууллагууд
  • Худаг автоматжуулах, ус түгээх тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид багтаж буй. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд WaterEquity-аас татсан санхүүжилтийн эх үүсвэрээр нийт 4.4 тэрбум төгрөгийн зээлийг олгож, 18 ЖДБ төслийг дэмжин ажиллахын сацуу харилцагчдаа усны үр ашигтай хэрэглээ, хэмнэлтийн талаар сургалт, зөвлөгөөнд хамруулан ажиллаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 1800-1646 (дотуур дугаар: 1402)

Имэйл: sfd@golomtbank.com

Голомт банк - Тогтвортой санхүүжилт

 

Сайн сайхныг санхүүжүүлнэ

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан