Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Голомт банк Монголын Ногоон Барилгын Хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Голомт банкны гүйцэтгэх захирал А.Одонбаатар болон Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл нар хамтын ажиллагааны санамж бичгийг есдүгээр сарын 16-нд үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгээс олгож буй Үндэсний Ногоон Барилгын BestGER гэрчилгээг Голомт банк ногоон зээлийн шалгуур нөхцөлөөр хүлээн зөвшөөрч буй юм. Өөрөөр хэлбэл Голомт банкны харилцагчид тус гэрчилгээг авсан тохиолдолд банкны зүгээс ААН, иргэдэд хөнгөлөлттэй ногоон санхүүжилт олгоход нэг алхам ойртож, улмаар байгаль орчинд сөрөг нөлөө бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон сууц болон барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх билээ. Тус гэрчилгээг ХББОЯамны “Ногоон барилгын үнэлгээ (BestGER)-ний аргачлал”, “Ногоон барилгын (BestGER) гэрчилгээ олгох журам”-ын дагуу олгож байгаа бөгөөд Монгол Улсын анхны ногоон барилгын үнэлгээний гэрчилгээ болж байгаа юм. 

 

BestGER гэрчилгээ – Монгол Улсын Ногоон барилгын үнэлгээний систем нь:

 

  • Тогтвортой барилга барих зарчмыг дэмжих,
  • Барилгын гал, үер, ус болон уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх,
  • Барилгын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах,
  • Дотоод агаарын чанар, орчны нөхцөл сайжрах,
  • Эрчим хүч, усны хэрэглээг хэмнэх,
  • Үл хөдлөхийн ашиглалтын зардлыг бууруулах зэрэг давуу талтай юм.

 

Сайн сайхныг санхүүжүүлнэ

1 Сэтгэгдэл
Golomt baysgalan talhnii mungunii hulgaich
Хамгийн их уншсан