Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийн бүтээн байгуулалт 80.6 хувийн гүйцэтгэлтэй байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХөҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлын явцад газар дээрх хяналт хийлээ. Тус паркийн бүтээн байгуулалтын ажлыг “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” орон нутгийн өмчит компани хариуцан ажиллаж байна.

Гүйцэтгэх захирал Ю.Азамат паркийн бүтээн байгуулалтын ажил 80.6 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард багтаан бүрэн дуусгах төлөвлөгөөтэй гэдгийг танилцуулав. Тухайлбал, авто зам шугам сүлжээний ажил 95, усан хангамж 70, цахилгаан хангамж 80, уурын дулааны дэд станц, шугам сүлжээ 72.9, мэдээлэл холбооны сүлжээний ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийн гүйцэтгэгч компаниудын удирдлагууд паркийн бүтээн байгуулалт хуваарийн дагуу үргэжилж байгааг танилцууллаа.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэ үеэр гүйцэтгэгч компаниудын удирдлагуудын хамт нөхцөл байдалтай танилцаж, ажлаа хуваарьт хугацаандаа дуусган, хүлээлгэж өгөхийг үүрэг болголоо.

Баруун бүс нийт мал сүргийн 24 орчим хувь буюу 15 орчим сая толгой малтай, түүхий эдийн нөөц бүрдүүлэх боломжтой боловч төвийн үйлдвэрлэлийн бүсээс алслагдмал байдаг. Ховд аймгийн хувьд Баруун бүсийн тулгуур төв, хилийн 2 боомттой зах зээл харьцангуй нэвтрэх боломж сайтай тул “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийг Ховд аймгийн Жаргалант суманд байгуулахаар шийдвэрлэсэн. Тус төсөл хэрэгжсэнээр мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, баруун аймгуудад гадаадын хөрөнгө оруулалт татаж, нийгэм, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой.

Мөн “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” орон нутгийн өмчит компани  хүлэмжийн аж ахуйн “Шинэ Ховд агро парк”-ийн менежментийг хариуцан ажиллаж байна. ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг 3 улирлын 10, зуны 61 хүлэмж бүхий тус цогцолборын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын менежментийн шинэчлэл, агро парк үйл ажиллагааг “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаатай уялдуулан эдийн засгийн үр өгөөжийг нь дээшлүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан