Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Автобусны буудал орчмын инженерийн шугамыг хонгилын системд шилжүүлнэ

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж буй.

Үүний нэг болох Тусгай замын автобус (BRT) төслийн чиглэл нь П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг баруун талаас Глобал сургуулийн баруун тал хүртэл нийт 12.9 км үргэлжлэх бөгөөд 19 зогсоолтой байна. Уг төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр зорьж буй.

Төслийн хүрээнд чигийн дагуух автобусны буудал орчмын нөлөөлөлд өртсөн инженерийн шугамыг газар доогуур хонгилын системд шилжүүлнэ. Ингэснээр цаашид зам ухаж хөндөхгүйгээр засвар, үйлчилгээ болон шугам солих ажлыг хийх боломжтой юм.

Тусгай замын автобус нь замын хөдөлгөөний оргил цагт 6000, өдөрт 25’000-35’000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд дундаж хурд 20-25 км/ц байна. Энэ нь замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлэх тооцоололтой аж. Үүнээс гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах тооцоолол гарсан.

Ташрамд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг төслийн ТЭЗҮ-ийг  боловсруулж, есдүгээр сарын 3-нд Зам, тээврийн яамны Авто тээврийн салбарын Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн, дэмжээд буй. 

Эх сурвалж: НЗДТГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан