Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Т.Төгөлдөр: Зорчигч иргэний үнэмлэхээрээ нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэнэ

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас иргэний үнэмлэхийг нийтийн тээвэрт ашиглах санал гаргасны дагуу Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, хэлтсийн дарга нар, НЗДТГ-ын Мэдээлэл технологийн газар, нийтийн тээврийн салбарт төлбөр мэдээллийн систем нэвтрүүлэгч төсөл хэрэгжүүлэгчдийн хамт уулзалт зохион байгууллаа.

УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр, Мэдээлэл технологийн газрын программист Ч.Дэлгэрбаяр нар мэдээлэл солилцож, иргэний цахим үнэмлэхэд суурилсан ойрын зайнаас мэдээлэл солилцох технологийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлснээр нийтийн тээврээр зорчих өдөр тутмын төлбөрийн үйл ажиллагааг хөнгөвчлөх боломжийн талаар ярилцлаа.

Мэдээлэл солилцон хамтран ажилласнаар олон давуу тал бий болно.

Тухайлбал, хөдөө орон нутгаас ирсэн өндөр настан хотод ирээд нийтийн тээврээр үйлчлүүлэх шаардлага гарахад карт худалдан авч цэнэглэх, нэг цэгийн үйлчилгээнд дугаарлах шаардлагагүй болж, цаг хугацаа хэмнэн шууд иргэний үнэмлэхээ уншуулж зорчих боломж бий болох юм гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан