Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Олон улсын эрдэмтэн, судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэж байна

Олон улсын “Yersinia” симпозиум 15 дахь удаагийн хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байна.

Хурлыг нээж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эксаланте нар үг хэллээ.

Хоёр өдөр чуулах энэхүү хурлаар 11 улс орны эрдэм шинжилгээ, судалгааны 25 бүтээлийг хэлэлцэх юм.

Хурлын зорилго Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахлын эсрэг авч хэрэгжүүлэх жишиг туршлага, шинэ санаа солилцох, хамтын ажиллагаа эхлүүлэх, үр дүнтэй гарц шийдлүүдийг эрэлхийлэхэд оршиж байгаа юм.

Учир нь, сүүлийн жилүүдэд амьтнаас хүнд халдварлах зоонозын халдварт өвчин нэмэгдэж, зарим тохиолдол нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын хэмжээнд хүрэх болсон. Тодруулбал, ДЭМБ-аас өнгөрсөн онд шинэчлэн гаргасан “Шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалт”-д тарваган тахал өвчнөөс гадна вирус, нян, паразитаар үүсгэгддэг зоонозын гаралтай 20 гаруй халдварт өвчин оржээ. Иймд зоонозын гаралтай халдварт өвчнийг тандах, хянах, сэргийлэх, хариу арга хэмжээ авахад шинжлэх ухаанч, шинэ техник технологи иноваци шингэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Тиймээс Монгол Улс бодит хэрэгцээ шаардлагыг үнэлж, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг өргөжүүлэх, салбарын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан зөвлөл болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тарваган тахал “Yersinia pestis” гэх нянгаар үүсгэгддэг, амьтнаас хүнд халдварладаг аюултай халдварт өвчин юм. Монгол Улсын хувьд, 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзэлж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтал болсон 100 гаруй иргэнийг тусгаарлахын зэрэгцээ тухайн аймаг, орон нутгийг хяналтад авч, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ аваад буй энэ цаг үед олон улсын эрдэмтэн судлаачид чуулж, гарц шийдэл эрэлхийлж буйгаараа энэхүү хурал онцлог бөгөөд ач холбогдолтой болж байна.
Гурван жил тутам зохион байгуулагддаг олон улсын “Yersinia” симпозиумыг анх 1972 онд Шведийн хант улсын Мальмё хотноо зохион байгуулж байжээ. “Yersinia” нянгийн олон янз байдал, бүтэц, физиологийн онцлог, хувьсал, эзэн амьтдын холбогдол, экологи, тархвар зүй, оношилгоо, хүнсний аюулгүй байдал, дархлаажуулалттай холбоотой асуудлыг голлон хэлэлцдэг тул энэ чиглэлийн олон улсын судлаачдын хамгийн том цугларалт болж байна гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан