Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц”-ын төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар баталлаа

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Баруун далай” хүрэн нүүрсний ордыг түшиглэн барих 300 МВт цахилгаан станцын төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлууллаа.Харин төслийн бүрэн шинжилгээний ажлын гүйцэтгэл 65 хувь, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын гүйцэтгэл 40 хувьтай хэрэгжиж байна. Гидрогеологийн нарийвчилсан эрэл, судалгаа дээжлэлтийн ажлын гүйцэтгэгчээр "Хужирт сэртэн" ХХК шалгарч, гэрээ байгуулаад байгаа юм.Тус төсөл нь эрчим хүчний Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд жилд 1,460-1,890 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэх төлөвлөлттэй. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, импортын хамаарлыг бууруулах, тогтвортой эх үүсвэр бий болгох зэрэгт чухал ач холбогдолтой.Мөн “Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийг дагасан Баруун далай ордыг ашиглах ил уурхайн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусган, ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Техник технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжээд байна. Цаашид “Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар оруулж, хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буй аж.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан