Б.Бат-Очир
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний үеэр хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа уу уурхайн төслүүдийг танилцуулна Нийт 4.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа уул уурхай 54 төслийг Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн сард жагсааж байв Хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ч санхүүжилтгүйн улмаас үй ажиллагаа явуулаагүй тэдгээр төслийг “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний үеэ оролцогчдод танилцуулах аж. 54 төслийн 10 нь хайгуулын ажилд, 40 нь олборлолт ашиглалт эхлүүлэхэд, дөрөв н баяжуулах, боловсруулах үйлдвэрлэл явуулахад хөрөнгө оруулалтын дутагдалд оржээ. Харин ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл алтны 23, шохойн чулууны найм, нүүрсний дөрөв, хайлуур жоншны гурван төслүүд байна. Газрын ховор элементийн “Халзан бүрэгтэй”, хүрэн нүүрсний “Төгрөг нуур”, коксжи нүүрсний “Овоот”, зэс, молибдений “Цагаан суварга” зэрэг олны анхаарлыг татса томоохон төслүүд дээрх жагсаалтад багтсан байгаа юм. АМГТГ-ын мэдээлснээр 202 оны эцсийн байдлаар хүчин төгөлдөр 1759 ашигт малтмалын тусгай зөвшөөрө байснаас 956 нь үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд тэдгээрийн дийлэнх нь өнөөх хөрөнгө оруулалтын асуудлаас болж гацаанд оржээ. 9/12/25, 9:42 AM Bloomberg TV Mongolia https://www.bloombergtv.mn/news/mfg4ps 2/3 Сүүлийн таван жилийн байдлаар уул уурхай, олборлолтын салбарт нийт 56.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс 11.5 тэрбум ам.доллар буюу 41 их наяд гару төгрөг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт байгааг Монголбанк тайлагнасан Түүнчлэн хайгуулын салбарт 2011 онд 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байсан бол өдгөө энэ тоо 90 гаруй хувиар буурсан байгааг Монголын Геологий холбооноос мэдээлж байв. Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын эрсдэлд татварын орчин гадаад өр, улс төрийн тогтворгүй байдал, нүүрсний үнэ, эрчим хүчний нийлүүлэл зэрэг нь өндөр нөлөөтэй байгааг Монголбанкны судалгаа харуулж байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Уул уурхайн 7 хоног” буюу “MiningWee & MinePro 2025” арга хэмжээгээр шийдэл, гарц хайх гол сэдвүүдийн нэг нь энэ бай юм.
Эх сурвалж: Блүүмбэрг