Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 204 дүгээр тогтоолоор "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн ням гаригт үндэсний хэмжээнд тэмдэглэж байхаар тогтсоноос хойш өнөөдөр 32 дахь намартайгаа ийнхүү золгож байна.

Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий даяар тархан суугаа соёл, урлагийн салбарт хүчин зүтгэж буй хүн бүрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажлаараа бахархах, омогших, үлгэрлэн таниулах, түүчээлэн өвлүүлэх бахархалт өдөр юм.

Үндэсний оюун санааны дархлаа болсон түүх, эх хэл, соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, өвлөн уламжлагч та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны өдрийн баярын мэндийг хүргэж, Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамны хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

1 Сэтгэгдэл
Living a pleasant life is a blessing and some people do not want that blessing for you, so they try to steal your joy by invading your private and information but they are people who are for this kind of situation, to protect your personal information and also to get back if it gets outside, with premiumhackservices@gmail.com, it just gets better and better, Whatsapp : +14106350697 is also one of their contact line, go get back your pleasant life and be happy.
Хамгийн их уншсан