Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Н.Энхбаяр: МАНАН бий болохоороо ийм аюултай гэрээ хийдэг

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын гишүүдэд асуулга хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аар баталсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолоос үүдэн Монгол Улсын 10 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр болсон хэмээн шүүмжилж байгаа юм. Тэрбээр “Би сүүлийн үед том луйвар булхайн талаар дуугарч байгаа.

Үүнд луйвар булхайд баригдсан хүмүүс уурлаад, янз бүрийн муухай үг хэлээд байх шиг байна. Тэр хүмүүсийн хэлсэн муухай үг нь хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Мөн өндөр албан тушаалтнуудын ёс суртахуун дордсоныг харуулж байна. Ийм хүмүүс соёлтой ардчилсан оронд байсан бол аль хэдийнээ огцорсон байх ёстой. Үүний тодорхой жишээ бол Б.Дэлгэрсайхан сайдын өчигдрийн гаргаж байгаа хандлага. Би энэ асуудлыг сая яриагүй. Өмнөх Засгийн газрын үед ч ярьж байсан.

Тухайн үеийн Ерөнхий сайдтай уулзаж анхааруулъя гэсэн ч надтай уулзалгүй зугтаасаар байгаад огцорсон. Би анх зургаадугаар сарын 5-нд энэ талаар мэдээлсэн. Гэхдээ үүнээс ч өмнө муухай гэрээ байгуулагдах гэж байгаа талаар хүмүүс ярьж байсан. Энэ гэрээг байгуулахдаа гурвыг цогцоор нь гэдэг худал нэр өгсөн. Нүүрс олборлолтоо нэмэгдүүлье, төмөр замаа тавья, нүүрс худалдах гэрээ байгуулъя гэдэг гурван асуудлыг нэг болгосон юм байна. Засгийн газар луйвар булхайгаа ийм нэрээр далдаж байгаад УИХ-аар үүнийг хэлэлцүүлсэн. Энэ гэрээнд өмнө нь баримталж байсан муу гэрээний жишгийг баримтлаарай гэдэг үүрэг даалгаврыг өгсөн.

Ахиад сайн гэрээ байгуулж болохгүй гэдэг даалгаврыг УИХ-аас өгсөн. Мөн гэрээнд бүтээгдэхүүнийг сорчилж гаргах тухай заасан. Тодруулбал, манай талаас гаргах нийт 250 сая тонн нүүрсний 55 хувь нь хамгийн чанартай коксжих нүүрс байхаар сорчилж заасан байна. Ингээд ганцхан гэрээгээр Монгол Улс нийт коксжих нүүрснийхээ бараг 40 хувийг хямдруулж зарахаар болсон. Засгийн газар энэ гэрийг байгуулахдаа яагаад заавал Харбинд очив. Монголын хамгийн муу гэрээнүүд дандаа гадаадад зурагддаг.

Дубайн гээд нэг балай гэрээ байгуулагдаж байсан. Гуравдугаарт, энэ гэрээг яагаад нууцалж байна вэ. Нүүрс зарах гэрээ бол нууцлаад байх мэдээлэл биш. Нууцална гэдэг нь гэрээний цаана луйвар булхай байгаагийн илэрхийлэл. Тиймээс энэ гэрээг яаралтай засах ёстой. Б.Дэлгэрсайхан муухай ааштай, даварчихсан хүн учраас ил гараад яриад байна. Юу ч гэж гүжирдэж магадгүй замбараагаа алдчихсан нөхөр. Тиймээс Б.Дэлгэрсайханыг нэн даруй огцруулах ёстой. Харин цаана нь нуугдаад байгаа хүн бол Ц.Туваан.

Өчигдөр Б.Дэлгэрсайхан “Нүүрсний гэрээг Ц.Туваан хийсэн” гэж хэлсэн. Б.Дэлгэрсайхан түрүүнд нь баяжчихаад цээж томтой байж магадгүй. Ц.Туваан дөнгөж саяхан баяжсан болохоор цээж нь томроогүй байж магадгүй. Ц.Туваан энэ луйвар булхайг хийхэд гар бие оролцсон. Бас Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нуугдаад байна. Яагаад УИХ-аар ийм муухай гэрээг хэлэлцсэн юм, яагаад Засгийн газарт буцаагаагүй юм. Яаран хэлэлцэж, буцаагаагүй учраас энэ гэрээнд луйвар нуугдаж байна гэж үзэж байна.

Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж энэ гэрээг засаач гэж хэлье. Монгол Улсаа ашиггүй гэрээний гав дөнгөнөөс гаргахын тулд би энэ асуудлыг хөөцөлдөж байгаа" гэв. “Энэ талаар гэрээ байгуулагдах үеэр бус одоо яагаад ярих болов” гэдэг сэтгүүлчийн асуултад “Би маш олон ноцтой асуудлыг гадарлаж байгаа. Гэхдээ сенсаац болгож, ард түмнийг бухимдуулаад яах вэ гэж үзсэн.

Тиймээс эхлээд энэ гэрээнд оролцсон хүмүүстэй уулзаж зөвлөгөө өгөх гэж үзсэн. Энэ асуудлыг мэдсэнээсээ хойш Л.ОюунЭрдэнэ сайдтай уулзах гэж гурван сар хөөцөлдөөд чадаагүй. “Яаралтай уулзах хэрэгтэй байна” гэхээр зүрх дарчихдаг байсан. Тэгэхээр нь овоо ойлгож гэж бодоод хүлээгээд байсан. Би зүрхийг “Ойлголоо, удахгүй уулзъя” гэж байна гэж ойлгосон. Тэгээд хоёр долоо хоног өнгөрчихдөг. Ахиад сануулахаар ахиад л зүрх дардаг. Ингээд гурван сар надад зүрх дарсан" гэдэг хариулт өглөө.

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан