Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг саадгүй зорчуулахын тулд орон сууцны хороолол дунд холбоос зам шинээр барих ажлыг эрчимжүүлнэ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, “Өгөөмөр” захын зүүн хойно нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Хөдөлгөөний ачаалал ихтэй орон сууцны хороолол дунд холбоос замыг нэмэгдүүлнэ. Тухайлбал, “Өгөөмөр” техникийн зах буюу Ахмадын хорооллын хойд байршилд газар чөлөөлж, авто зам, явган зам шинээр барина. Уг ажлын газар чөлөөлөлтөд 21 нэгж талбар өртсөн бөгөөд газар эзэмшигч, өмчлөгч иргэдтэй зөвшилцөх ажлыг эхлүүлж байна. 2024 онд мөн “Нарантуул” захын хойд хэсэгт зам өргөтгөсөн байдаг. “Нарантуул” захын ойролцоо хүн, машины хөдөлгөөн ихтэй. Тиймээс тус хэсэгт авто зам бариад, хөдөлгөөнийг нэг чигт оруулснаар явган хүн аюулгүй зорчих, явган зам дээр автомашин байрлуулдаг зэрэг асуудлыг шийднэ. Явган хүний зам талбайг хашаалж, иргэдийн хөдөлгөөнд саад учруулж байгаа газруудад арга хэмжээ авч, зам талбайг чөлөөлнө. Иймээс нийслэлийн Замын хөгжлийн газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Геодезийн инженерүүд хамтран ажиллаж, хэмжилт хийж, газар чөлөөлөх, зам барих ажлыг хүйтний улирлаас өмнө хийж гүйцэтгэхийг даалгаж байна” гэв.

Мөн Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо “Хангай” хотхоны урд хэсгийн хуучирсан авто замыг шинээр асфальтбетоноор хучиж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх ажлыг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Хамгийн их уншсан