Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШУУРХАЙ: Шүүхээс хохирогчид хилийн хориг тавихаас татгалзжээ Ж.Чинбүрэн: Тарваган тахлын эсрэг вакциныг нөөцлөх шаардлагатай Т.Ням-Очир: Сурах бичгийг сургуулиудад хүргэдэг түгээлтийн гэрээ цуцлагдсан учраас сурах бичгийн нөхөн хангалт оройтож, хоцорч очсон Ө.Шижир: Ой хээрийн түймэр хамгийн их гардаг Хэнтий аймаг 10 жилийн хугацаанд ОБЕГ-ын нэрээр хоёрхон удаа хөрөнгө оруулалт авчээ Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо ЗГ:ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өсжээ Хэлмэгдэгчдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийллээ
ЗГ:ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж, хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Засгийн газрын 2025 оны 29 дүгээр тогтоолоор Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан байгууллага болгох судалгаа хийх үүрэг өгсөн. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хууль, Эрүүгийн хууль болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж буй тул хууль эрх зүйн орчин бүрдэх хүртэл тус газрыг бие даасан алба болгохоор шийдвэрлэлээ.

Мөн Цагдаагийн төв байгууллагын харьяа алба болох “Мөрдөн байцаах алба”-ны нэрийг “Мөрдөн шалгах алба”, “Хэрэг бүртгэх алба”-ны нэрийг “Гэмт хэрэг, зөрчил шалгах алба” гэж өөрчилжээ.

Улсын хэмжээнд 2021-2025 оны эхний хагас жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1021 гэмт хэрэгт 987 иргэн холбогджээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 112 гэмт хэрэг бүртгэгдэж, 97 иргэн яллагдагчаар шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өссөн байна.

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 51 хувийг 13-25 насны хүүхэд, залуучууд эзэлж байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан