Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, "Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, "Таванбогд" группийн ерөнхийлөгч Б.Баатарсайхан нарын хүүхдүүдэд зодуулсан гэх хохирогчид хилийн хорих тавих эсэхийг өнөөдөр шийднэ

Зургийг олон нийтийн цахим сүлжээнээс авав

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, "Таванбогд" группийн ерөнхийлөгч Б.Баатарсайханы хүү Амарсайхан, "Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат Тэмүүлэн нарын хүүхдүүдийн холбогдсон зодооны хэргийн бас нэгэн шүүх хурал өнөөдөр болох гэж байна.

Тодруулбал, хохирогч С-д хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэнэ. Хохирогчид хилийн хориг тавиулах хүсэлтийг прокурорын зүгээс гаргасан байна.

Зодооны хэргийн дараа хохирогч С солонгос улс руу эмчлүүлэхээр явсан. Хэсэг хугацаанд эмчлүүлж байгаад эх орондоо ирээд буцах гэтэл түүнд хилийн хориг тавих асуудал яригджээ. Энэ талаар хохирогчоор татагдсан С-ийн аав "Миний хүү эмчлүүлж байгаа эмнэлэг рүүгээ 9 сарын 15,16,17, 26-нд цаг аваад эмчилгээ, хяналтад явах гэж байтал хилийн хориг тавих саналаа шүүх рүү өгсөн гэнэ. Энэ арай хэтэрч байна шүү. Миний хүү эх орноосоо оргон зайлах, буруу зүйл хийсэн бол бусад шиг зугтах хулчгар эр биш" хэмээн цахим орчинд бичсэн байна.

Би өдийг хүртэл энэ хэрэг хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж харж чимээгүй байсын. Миний хүүг яллагдагчийн нүдийг хөхрүүүлсэн гэж яллагдагчаар татлаа за яаахуу үнэн нь олдох байх гээд бас чимээгүй л байлаа. Эцсийн шийдийг шүүх гаргана гээд бас итгэлтэй байгаа. Гэтэл эмчлүүлж байгаа эмнэлэгрүүгээ 9 сарын 15,16,17,26 нд цаг аваад эмчилгээ,хяналтад явах гэж байтал хилийн хориг тавих саналаа шүүхрүү өгсөн гэнэ. Энэ арай хэтэрч байна шүү!!!... 

 Наймдугаар сарын 27-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд яллагдагчаар татагдсан Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэсэн юм. Харин яллагдагчаар татагдсан “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нар хэрэг гарснаас хойш цагдан хоригдож буй. Хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, Говь ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны долдугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан. Долоодугаар сарын 23-нд Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорихоор болж байлаа. Улмаар наймдугаар сарын 12-нд УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийг хорих шаардлагагүй гэж үзэн сулласан.

Гэвч удалгүй наймдугаар сарын 15-нд түүнийг сулласан шүүгчийн шийдвэрийг хүчингүйд тооцож, дахин цагдан хорьсон. Үүний дараа наймдугаар сарын 21-нд Ц.Санжаачойпэлийн цагдан хориог үргэлжлүүлэх шаардлагагүй гэж шүүхээс шийдвэрлээд байв.

 

 

 

2 Сэтгэгдэл
Цэрэнпунцаг архиар монголчуудыгаа хордуулж алж байгаа. Ер нь архи, пиво, вино, айргийн бизнес эрхэлж байгаа хүмүүс чөтгөрөөс долоондор.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Хамгийн их уншсан