Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ

-Төрийн тусгай алба хаагчдын 36 сарын тэтгэмжийг зогсооно гэдэг худал- 

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар,  Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нартай уулзлаа. Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 23-ны хуралдаанаар Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгахыг Засгийн газраас чиглэл болгосон. Энэ хүрээнд Мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж байна. Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсооход гаднын улсууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажилласнаас хойш долоо хоногт 7-11 гэмт хэрэг илрүүлж, энэ төрлийн ургамлыг устгах ажил 95 хувьтай байна. Мөн синтетик төрлийн бодис улсын хилээр хууль бусаар оруулж ирдэг найман бүлгийг илрүүлж, эрүүгийн хариуцлага ногдлуулах ажил үргэлжилж байгааг Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд мэдээллээ. 

Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа Засгийн газарт танилцуулах үүрэг болгосон. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу тус албыг 145 орон тоотой байгуулахаар төлөвлөж байгааг энэ үеэр танилцууллаа. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэдээс цахим хэлбэрээр авдаг болсонтой холбогдуулан улсын хэмжээнд энэ төрлийн гомдол мэдээлэл нэмэгджээ. Оны эхний есөн сарын байдлаар 33771 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 19,7 хувь өсжээ. Үүний 35,3 хувийг залилах төрлийн гэмт хэрэг, 16 хувийг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 15,3 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Залилах гэмт хэргийн 93 хувийг цахим залилан эзэлж байна. Иймээс залилуулсан байж болзошгүй гомдлын мөрөөр сэжигтэй гүйлгээний 4.8 тэрбум төгрөгийг дансанд нь царцаажээ. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, сэрэмжлүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа. Төрийн тусгай алба хаагчдад 36 сарын тэтгэмж олгохыг зогсоосон гэсэн үндэслэлгүй, худал мэдээллийг таслан зогсоож, алба хаагчдад үнэн зөв мэдээлэл өгөх нь зүйтэй гэлээ. 

Авлигатай тэмцэх ажлын хүрээнд есөн хуульд өөрчлөлт оруулна

Нийгмийн шударга ёсыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 02 дугаар албан даалгавар 2025 оны  долоодугаар сард гарсан. Албан даалгаврын биелэлтийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар танилцлаа. Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд нийт есөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар хэллээ. Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулж, энэ оны аравдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан