Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө тулалдана ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна Монгол Улсын хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав Угаарын хий гарвал нийслэлд мэдээлэл очиж, 5-7 минутын дотор очиж арга хэмжээ авах системтэй төхөөрөмжийг айлуудад тарааж эхэлжээ ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан этгээдүүдийг дайчлан баривчиллаа Голомт банк “Internship 2k25” хөтөлбөрөө 21 дэх жилдээ хэрэгжүүллээ Улсын дугааргүй зорчсон 90 тээврийн хэрэгслийг илрүүлж, торгожээ Өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багт шигшээ багийн хувцас гардууллаа Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдыг дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

received_820868783944412Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийж байна.Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо.

 

Хүндэт зочдыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нар угтан авч, Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхим, Их хааны өргөөг танилцууллаа.Амбан захирагч Саманта Мостин музейн “Хүндэт зочны дэвтэр”-т сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ зурав.

Мөн өдөр Амбан захирагч нөхрийн хамт “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцлаа.Австралийн Засгийн газрын 2.5 сая ав.долларын санхүүжилттэй энэ хөтөлбөрийг өнгөрсөн оноос таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа юм.Эрхэм зочид мөн төрийн бус байгууллага, иргэний нийгэм, Австралийн сайн дурын ажилтнууд, Австралийн Засгийн газрын тэтгэлэг болон батлан хамгаалахын чиглэлээр суралцаж төгссөн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан