Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан Уул сумдад энэ сарын 4-ний өдөр тарваган тахлын халдварын тохиолдол бүртгэгдсэн. Улмаар өнөөдөр буюу есдүгээр сарын 7-нд аймгийн Онцгой комисс хуралдаж Мөрөн, Цагаан Уул сумдыг есдүгээр сарын 8-15-ны хооронд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаярын мэдээлснээр нэг иргэн буюу батлагдсан анхны тохиолдол нас барсан, 22 иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч, 88 иргэн тусгаарлалтад байгаа аж. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэхээр болжээ. Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон дээрх сумдаас гарах, зорчих хөдөлгөөнийг өнөөдрийн 23:00 цагаас хойш 72 цагийн хугацаатай хязгаарлах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргасан байна.