Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд авч, цэцэрлэгт хүрээлэн барина

ЧД-ийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил дуусаж, наймдугаар сарын 29-нд нээсэн бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байршилд өнөөдөр ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Доороо 109 машины автомашины зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орлоо. Тус байгууламжийг өндөр өртөгтэй гэх шүүмжлэл их байсан. Гэвч бид нийслэлийн зүгээс төсвийг зохиодоггүй.

Харин Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайдын норм, дүрмийн дагуу баталсан “эстиматор” программын дагуу төсөв зохиогдож баригдсан. Автомашины зогсоол болон цэцэрлэгт хүрээлэн буюу ногоон байгууламж, усан толио, амрах талбай, задгай театр нь бүрэн хийгдэж дууссан. Дөрвөн давхар үйлчилгээний барилгын хувьд 11 дүгээр сарын 20-нд ашиглалтад орох бөгөөд жуулчдад зориулсан үйлчилгээ явуулах юм. Мөн цаашид тус цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ хариуцан ажиллах болно.

Хуучны Урт цагааны барилгад үйл ажиллагаа явуулдаг байсан дархчид, гар урчууд зэрэг ЖДҮ эрхэлдэг байсан иргэдийн ажлыг байрыг хадгалах үүднээс СБД-ын 32-ын тойрогт Урт цагаан барилгын шинэчилсэн хувилбарыг барьж байна. Тус барилгын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд арван нэгдүгээр сарын сүүлээр ашиглалтад орно. Үүнээс гадна Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

1 Сэтгэгдэл
I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact Recoverycapital@fastservice.com and on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com you can visit his website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
Хамгийн их уншсан