Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 81 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

Үргэлжлүүлэн УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг өглөө.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 81 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дулааны гол 15.6 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа бөгөөд ажлын явц 87.4 хувьтай байна. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3в магистраль шугамыг засварлах ажлыг өнгөрсөн 8 дугаар сард эхлүүлсэн. Уг шугамын ажлыг энэ сарын 15-нд дуусгана. Мөн “Энергио тех сервис” ХХК-ийн гүйцэтгэж буй 25 дугаар эмийн сангаас Хатанбаатар Магсаржавын гудамж хүртэл 11 Г, Д магистраль шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна.

Харин цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил нийт 65 хувьтай үргэлжилж байна. Улаанбаатар хотын оргил ачаалал 2025 оны 1 дүгээр сары 14-нд 1078 МВт болж, өнгөрсөн оны өвлийн оргил ачаалалтай харьцуулахад 20 МВт буюу 1.9 хувиар аар өсжээ. Цаашид цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг жил бүр 6-7 хувиар нэмэгдэхээр урьдчилан тооцоо гарсан байна.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 87.5 хувийн гүйцэтгэлтэй байна. НЭМГ-аас нийт 92 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 78 арга хэмжээ дуусаж, 14 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Дүүргүүд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж давс, бодис нөөцлөх ажлаа шуурхай зохион байгуулж ажиллах,
  • Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 9Б төв шугамыг өргөтгөх, шинэчлэх ажлыг эрчимжүүлж, халаалтын улирал эхлэхээс өмнө буюу дүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан ашиглалтад оруулах,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, холбогдох журмын дагуу арга хэмжээ авах,
  • Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн нэгдсэн мэдээлэл бүхий цахим системийг хүлээн авч, техник, технологийн болон хүний нөөцийн бэлэн байдлыг хангуулж, системийг тогтвортой ажиллуулах зэрэг үүрэг өглөө.

 

1 Сэтгэгдэл
I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact Recoverycapital@fastservice.com and on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com you can visit his website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
Хамгийн их уншсан