Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЦАГААН-ОВОО, СИЙРСТ БАГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст багийн иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлтэй танилцаж, санал солилцлоо. Зочдод компанийн үйл ажиллагааг танилцуулж, байгаль орчны чиглэлээр болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудын талаар мэдээлэл өгч цаашид хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцууллаа. Байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн өндөр өгөөж бүхий нүүрс баяжуулах үйлдвэр нь хэрэглэсэн усныхаа 96 хувийг дахин ашигладаг технологитой, үйлдвэрийн барилга байгууламжууд бүгд битүүмжлэлтэй, нүүрсний тортгийг гадагш гаргахгүй, байгаль орчинд ээлтэй баригдсанаараа давуу талтай гэдгийг онцлон танилцуулав.

 

 

Нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүд ашиглалтад орж урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 онд Өмнөговь аймагт 747.8 тэрбум, Цогтцэций суманд 17.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажилласан бөгөөд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд орон нутгийн хөгжлийн санд жил бүр 3 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг юм. Түүнчлэн компанийн нийт ажиллагсдын 25 хувь нь Өмнөговь аймгийн харьяалалтай иргэд байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан