Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ Зеландын парламентын дарга Жерард Браунли Монгол Улсад айлчилж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Шинэ Зеландын Парламентын даргын түвшинд Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж буй энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааны цар хүрээг өргөжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

 

Монгол Улс, Шинэ Зеланд Улс нь 1975 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 50 жилийн ой тохиож байгаа юм. 

Шинэ Зеланд улс нь сонгуулийн холимог тогтолцоогоор гурван жилд нэг удаа парламентын гишүүдээ сонгодог бөгөөд одоогоор тус улсын парламент 123 гишүүнтэйгээр ард түмнийг төлөөлөх, хууль тогтоох, хяналт тавих зэрэг чиг үүргээ хэрэгжүүлж байна.

1 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Хамгийн их уншсан