Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Н.Пүрэвдорж: Метроны инженер зам тээвэр, төмөр зам, уул уурхайн салбарын алинд ч хөрвөн ажиллах боломжтой

Метроны хүний нөөцийг бэлтгэх хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, БНСУ-ын Халла их сургууль хооронд 2024 оны есдүгээр сард гурван талт санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Механик инженер, тээврийн сургуульд энэ хичээлийн жилээс метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, метроны барилгын инженерчлэл, метроны удирдлага, хяналтын инженерчлэл, метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл гэсэн 4 чиглэлээр оюутнуудыг сургаж бэлтгэж байна.

ШУТИС-д элссэн оюутнууд эхний хоёр жилд метроны чиглэлийн ерөнхий эрдмийн хичээл болон солонгос, англи хэлийг судална. Харин гуравдугаар курсээс БНСУ-ын Халла их сургуульд мэргэжлийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах бөгөөд ингэснээр төгсөгчид метроны салбарын үндсэн мэдлэг, олон улсын стандартад нийцсэн чадвар, мэргэжлийн ур чадварыг нэг дор эзэмшин, ажлын байранд ажиллах боломжтой.

ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн захирал, доктор, профессор Н.Пүрэвдорж “Энэхүү 2+2 хөтөлбөрийн хүрээнд дөрвөн чиглэлээр оюутнуудыг сургана. Зөвхөн метроны инженерчлэл мэргэжлийг сонголоо гэхэд LRT хөнгөн галт тээвэр, цахилгаан тээвэр, зам тээвэр, дүүжин тээвэр зэрэг өргөн хүрээнд ажиллах боломж бүрдэнэ. Нийтийн тээвэр гэлтгүй уул уурхайн салбарт ч хөрвөн ажиллах боломжтой. Мөн оюутнууд метроны 2+2 хөтөлбөрийг сонирхож байвал эхний семистрийн төгсгөлд хүсэлтээ өгч суралцах боломж нээлттэй байгаа. Бид сургуульдаа дадлагын лаборатори анги танхим байгуулахад анхаарч, энэ онд метроны симулятор суурилуулахаар бэлтгэл хангаж байна” гэв.

Түүнчлэн манай улсад метро нь шинэ салбар болох тул ШУТИС-ийн метро инженерчлэлийн хөтөлбөрүүдэд багшлах хүний нөөцийг БНСУ-ын Халла их сургуульд 6 сарын хугацаатай онол, дадлага хослуулсан мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт дадлагажуулсан.

Багш нарын багийг ахлан Халла их сургуульд дадлагажсан Ахлах багш, доктор, дэд профессор Ж.Азжаргал “ШУТИС энэ салбарт ажиллах хүний нөөцөө дотооддоо бүрэн бэлтгэж, дэлхийн стандартад нийцсэн өндөр ур чадвартай инженер, техникийн ажилчдыг бэлтгэхийг зорьж байна. Бид Халла их сургуулийн Төмөр замын академид дадлага хийсэн. Сургалт өндөр үр дүнтэй байлаа. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд “Сөүлийн Тээврийн корпораци” компани болон Инчон, Воньжү хотын Төмөр замын корпорацид дадлага хийж туршлагажсан. Эдгээр корпораци нь галт тэрэгний жолоодлогын симуляторын лаборатори, цахилгаан тоног төхөөрөмжийн лаборатори, дохиолол холбооны лаборатори зэрэг нарийн мэргэжлийн бааз суурьтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бэлтгэж буй инженер, мэргэжилтнүүдээ тухайн лабораториудад нарийн чадавхжуулж сургаж байгаа нь бидний хувьд хамтран ажиллах том давуу тал хэмээн харж байна” гэв.

“Халла” групп нь БНСУ-д анхны метроны төслийг хэрэгжүүлж, дэд бүтэц, инженерийн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд тус группийн бааз суурийг түшиглэн монгол оюутнууд чадавхжих бүрэн бололцоотой болж байна. Метроны мэргэжлээр элсэгчид эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, ирээдүйд эрэлттэй мэргэжлийг сонгож буйдаа итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Зөвхөн метро гэлтгүй, төмөр зам, зам тээврийн салбарт ч хөрвөн ажиллах боломжтой гэдгийг харгалзан энэ мэргэжлийг сонгосон гэдгээ оюутнууд онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан