Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Б.Одбаяр: Улаанбаатар хотын гол авто замуудын 80 гаруй хувь буюу 232 км авто замыг шинэчлээд байна

Нийслэлийн хэмжээнд 2024-2025 онд 232 км авто замыг шинэчлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын гол гудамжид тооцогдож буй нийт 272 км зам байгаагаас 80 гаруй хувь буюу 232 км авто замыг нэг жилийн хугацаанд засаж, шинэчлээд байна. Энэ оны хувьд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 42 байршилд 92 км авто замыг шинэчилж дууслаа. Харин Цагаан даваа, Морингийн давааны хогийн цэг болон Толгойтын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх шинээр барьж буй авто замын ажил аравдугаар сарын 30-нд дуусна. Мөн явган болон авто замын эвдрэлийг нөхөх ажил болон ус зайлуулах сувгийн ажлыг тухай бүрт нь шөнийн цагаар хийж байна. Үүнээс гадна Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Өнөр хорооллын 2.8 км авто зам болон Баянхошуугаас Жанцангийн гудамж хүртэлх 5.2 км авто зам шинэчлэлийн ажил 2026 онд дуусна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан