Зургийг: Bloomberg
2025 он гарсаар газрын тосны үнэ 10 гаруй хувиар буураад байна Наймдугаар сарыг “Улаан бүс”-д өндөрлүүлсэн газрын тосны үнэ есдүгээр сары арилжааны эхний өдрийг харьцангуй тогтвортой түвшинд эхлүүллээ. Брент төрлийн газрын тос баррель нь 67 ам.долларын ойролцоо арилжаалагдаж байгаа бол WTI төрлийн газрын тос баррель нь 64 ам.доллароос доогуур түвшин тогтворжсон хөдөлгөөнтэй байна. ОХУ-аас түүхий газрын тос импортолж буй асуудалд АНУ-ын талын үзүүлж бу шахалтад БНЭУ буулт хийх эсэхийг арилжаанд оролцогчид анхааралтай ажиглаж байгаа юм. БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй ШХАБ-ын дээд түвшний уулзалты үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендр Моди нар уулзаж, эрчим хүчний асуудлыг хэлэлцэхээр байна. 2025 он гарсаар газрын тосны үнэ 10 гаруй хувиар буурсан хөдөлгөөнтэй байгаа юм АНУ-ын “Худалдааны дайн эрчим хүчний эрэлтэд сорилт болж магадгүй байгаата зэрэгцэн OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг есдүгээр сарын долоонд цахимаар хуралдаж дараагийн нүүдлээ хэлэлцэхээр байна. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн тооцоолж буйгаар ирэх онд түүхий газры тосны нөөцийн илүүдэл дээд түвшинд хүрэх аж.
Эх сурвалж: Вloomberg