Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Эх хэлний өдөр, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Эрдэм номд шамдан суралцагч оюутан, сурагчид аа,

Эцэг эх, асран хамгаалагчид аа,

Эх хэлний баяр, эрдмийн аян замын шинэ өдрийг тохиолдуулан Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Монгол Улс боловсролыг хамгийн эрхэм үнэт зүйл, хөгжил дэвшлийн гол хүч хэмээн үздэг. Өнөөдөр бид зөвхөн сурах бичиг, хичээлийн хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй, харин сурагч бүрийн сургалтын таатай орчин, сэтгэлзүйн эрүүл байдал, нийгмийн харилцаа зэрэг цогц асуудалд илүү гүн анхаарах цаг үе ирээд байна.

Өнөөдөр хүүхэд бүр сургуульдаа ирээд аюулгүй, эрүүл, эерэг орчинд суралцах эрхтэй. Энэ зорилгоор төрөөс хэрэгжүүлж буй сургуулийн үдийн хоолны хөтөлбөр нь зөвхөн өл залгах төдий бус, эрүүл мэнд, өсөлт хөгжил, суралцах идэвхэд чухал нөлөөтэй үндэсний бодлого юм. Үүнийг чанар, хүртээмжийн хувьд улам сайжруулж, хүүхэд бүрийг ялгаваргүй хамруулах нь бидний зорилт билээ.Мөн сургуулийн орчинд тохиолддог үе тэнгийн дарамт, гадуурхалт, ялгаварлал бол зөвхөн нэг хүүхдийн бус, нийт нийгмийн ирээдүйд нөлөөлөх асуудал. Энэ сорилтыг багш, эцэг эх, төр, нийгмийн хамтын хүчээр даван туулах шаардлагатай. Хүүхэд бүр өөрийн онцлог, авьяас чадвараараа бахархаж, хүлээн зөвшөөрөгдөх боломжтой нийгмийг бид хамтдаа бүтээх ёстой.

Сурагчдын суралцах сургалтын орчин, анги танхим, спорт, урлагийн боломж, номын сан, мэдээллийн технологийн дэд бүтэц зэрэг нь боловсролын чанарыг тодорхойлогч хүчин зүйл юм. Тиймээс төрөөс эдгээрт онцгойлон хөрөнгө оруулж, бүх хүүхдэд тэгш боломж олгох бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.

Эрхэм багш нар аа, Та бүхэн мэдлэгийн үндэс, хүмүүжил төлөвшлийн хамгийн том үлгэр дууриал билээ. Ирээдүйн Монголын эзэд болсон хүүхэд багачуудыг зөв хүн болгож төлөвшүүлэн, оюуны гэгээг түгээж буйд талархал илэрхийлье.Сурагч, оюутан залуустаа шинэ хичээлийн жилдээ эрдмийн өндөр амжилт, нөхөрлөлийн баяр баясал, итгэл дүүрэн урам зоригийг хүсэн ерөөе. Эцэг эх, асран хамгаалагчдадаа хүүхдийнхээ боловсролын үйл хэрэгт гар бие оролцож буйд баярлаж, сайн сайхныг хүсье.

Эх хэлээ дээдлэн хамгаалж, боловсролын үнэ цэнийг эрхэмлэн, эрүүл, аюулгүй, хүнлэг сургалтын орчин бүрдүүлэх нь бидний хамтын зорилго билээ. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2025 оны 9 дүгээр сарын 1

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан