Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Энэ жилд нийслэлийн хэмжээнд 135.582 хүүхдийг цэцэрлэгт хамруулжээ

2025-2026 хичээлийн жилд  нийслэлийн хэмжээнд 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд хүсэлт гаргасан 135.582 хүүхдийг хамруулсан. Харин ерөнхий боловсролын 326 сургуульд 412.273 сурагч суралцана. Нийслэлийн удирдлага энэ жил ЕБС-иудад “Сүүн дархлаа” зорилтод хөтөлбөр хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд сургуулийн автобусны тоог 100 гаруйгаар нэмж, 296-д хүргэлээ.Мөн улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод он дамжин барьж буй болон 2025 онд шинээр эхлүүлэхээр батлагдсан 43 сургууль, 67 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 22 цогцолбор, 7 спорт заал буюу нийтдээ 139 байгууламжийн ажлыг эхлүүлж, 30 гаруйг нь ашиглалтад оруулаад байгаа билээ.Үүнээс гадна нийслэл, дүүргийн 2025 оны төсөвт боловсролын 177 байгууллагын барилгын их засварт 27.1 тэрбум төгрөг төсөвлөж, төлөвлөсөн ажлууд шувтарлаа. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 29-р сургуулиас эхлүүлээд олон жил засвар хийгээгүй барилга, байгууламжид их засвар хийлээ. Ирэх жилүүдэд нийслэлийн удирдлагын бүрэлдэхүүн боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа улам нэмж, анхаарч ажиллана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан