Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан есдүгээр сарын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх хэдий ч баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дунджаас бага зэрэг дулаан байна дунджаас бага зэрэг дулаан байна

Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр харьцангуй бага байх боловч нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сар эхлэхдээ баруун аймгуудын нутгаар цаашлаад төв, зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүн байх төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох хэдий ч ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орж, агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5°С хүйтэн байх төлөв ажиглагдаж байна. Бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Завханы ихэнх, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олоон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар бороо орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-3°С сэрүүн байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна. Агаарын дундаж температурын хувьд дээрх хугацаанаас бусад үед олон жилийн дунджаас 1-3°С дулаан байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр зарим газраар бороо орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-3°С сэрүүн байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна. Агаарын дундаж температурын хувьд дээрх хугацаанаас бусад үед олон жилийн дунджаас 1-3°С дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орох төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С дулаан байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олоон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар бороо орж, агаарын дундаж температур олоон жилийн дунджаас 1-3°С сэрүүн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар олоон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна. 

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан