Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 371.2 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ долоо хоногт буюу 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийн хугацаанд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 удаагийн арилжааг амжилттай хийж 24.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 371.2 мянган тонн нүүрс борлууллаа.

 

Компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна. Тухайлбал 371.2 мянган тонн нүүрс борлуулсны 288.0 мянган тонныг нь буюу 78%-ийг нь 1/3 коксжих нүүрсний борлуулалт, 64.0 мянган тонныг нь буюу 17%-ийг нь эрчим хүчний нүүрс, үлдсэн 5%-ийг нь баяжуулсан бүтээгдэхүүний борлуулалт тус тус бүрдүүлсэн байна.Нүүрсний үнийн хувьд 1/3 коксжих нүүрсний үнэ 66.0-74.4 ам.долларт, эрчим хүчний нүүрсний үнэ 46 ам.долларт, баяжуулсан коксжих нүүрсний үнэ 122.9 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.

Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд Бүрэн эрхт төлөөлөгчийн баг биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Онцгой дэглэмийн хугацаанд  34 удаагийн арилжаагаар 144.5 сая ам.долларын үнэлгээ бүхий 2.43 сая тонн нүүрс борлуулаад байгаагаас 15%-ийг нь буюу 371.2 мянган тонныг нь энэ долоо хоногт борлуулсан үзүүлэлттэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан