Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин ирэх сарын 04-09-нд төрийн айлчлал хийнэ.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд 31 жилийн дараа болох энэ айлчлал Монгол Улсын Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш, гуравдагч хөрш Австралитай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх тохиролцоог баталгаажуулах хүрээнд улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүх салбарт өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар санал солилцоно.

Амбан захирагч Саманта Мостин айлчлалынхаа үеэр манай улсад хэрэгжиж байгаа Австралийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

Монгол, Австралийн Холбооны Улс 1972 оны есдүгээр сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Эдүгээ Австралид 22 мянга гаруй монгол иргэн оршин сууж байна.

Эх сурвалж: president.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан